Энэ өвөл болж өгвөл хотод аль болох битгий байгаарай гэж Солонгост төгсөөд ирсэн ШУ-ны доктор найз маань зөвлөсөн юм. Улаанбаатарт урд нь 220,000 утаа гаргагч яндан байсан бол одоо энэ өвлөөс тэдгээр нь 220,000 бичил Химийн үйлдвэр болон ажиллана гэнэ. Улаанбаатарчууд бид урьд өмнөхөөсөө ч илүүтэйгээр, бүр химийн хоронд хордоцгооно. Учир нь нүүрсийг утаагүй болгохын тулд олон химийн элемент ашигладаг гэнэ. Уг нь ингэж утаагүй болгосон түлшийг хэрэглэхдээ тусгай зууханд бас шүүлтүүртэйгээр ашиглах ёстой байдаг юм байна. Бас шатаж дууссан үнс нь ч жирийн нүүрсний үнстэй харьцуулахад ялгаруулах цацраг нь хэд дахин илүү байдаг гэнэ.
Нүдэнд харагдах утаа багасаж болох ч бид химийн туршилтад орох гэж байх шиг байна. Энэ үнэн үү найзууд минь? Хэрвээ үнэн бол Хэн гэгчийнх нь аймшигтай хүнлэг бус цусан улаан мөнгөний бизнес вэ энэ чинь одоо?