“Исламын улс” Мосулд химийн зэвсэг хэрэглэжээ

883

“Исламын улс” Мосулд химийн зэвсэг хэрэглэжээ

 

Иракын эрх баригчид "Исламын улс” бүлэглэл Мосул хотын төлөөх тулалдааны үеэр химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруушав. Гэхдээ химийн хор хөнөөлтэй бодисын нөлөө бага байсан гэжээ. Одоогоор Мосул хотод тулалдаан үргэлжилсээр байна.

Иракийн цэргийн командлалын гаргасан мэдэгдэлд "Террористууд манай цэргийнхний урагшаа давшихад нь хийхийн тулд химийн хорт бодисоор дүүргэсэн тэсрэх бөмбөг хэрэглэсэн. Гэвч үүний нөлөө бага байсан” гэв. Бригадын генерал Яхья Расул "Ассошейтед Пресс” агентлагт өгсөн мэдээллээр зургаан цэргийн амьсгал боогдож, хээрийн эмнэлэгт эмчлүүлжээ.


М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>