"60 тэрбум"-ын Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жил хорих ял оноолоо
Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөө өглөө 08.30 цагт эхэлж 10 гаруй цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргалаа.
Шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Ц.Сандуй, "Шинэ монгол хаад” группийн Ерөнхий захирал, Нийслэлийн МАН-ын хорооны даргын зөвлөх асан А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэж үзэн, дөрвөн жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.