Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ

595

107 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ  ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ 

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. Шалгаж өгнө үү...” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.
  Шалгалтаар тус сургуулийн ахлах ангийн менежер нь захиралын зөвшөөрлөөр “Сургуулийн математик” сонины газраас 13000 /арван гурван мянган/ төгрөгийн үнэ бүхий 150  ширхэг сонинг захиалж,  математикийн багш нараар дамжуулан 6-12 дугаар ангийн 110 сурагчдад нийт 76 ширхэг сонинг худалдан борлуулахаар тараасан бөгөөд төлбөрийг хураасан асуудал тогтоогдоогүй болно.

Шалгалтын явцад дээрх тараагдсан сонинг буцаан татан авахуулж, худалдан борлуулахыг зогсоож,  Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн захирал болон ахлах ангийн менежер зэрэг хүмүүст холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай албан бичгийг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.

http://time.mn/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>