Хоёр ч бүсгүйг төрхөмд нь буцаасан жүжигчин Б.Тамир хайр дурлалыг “delete”-хийжээ

1508
Хоёр ч бүсгүйг төрхөмд нь буцаасан жүжигчин Б.Тамир хайр дурлалыг “delete”-хийжээЦуутай гэр бүлээс гаралтай жүжигчин Б.Тамир урлагийн салбарт мэргэжилтнүүдээс болон үзэгчдээсээ онц үнэлгээ авч байгаа чадварлаг залуу. Гэвч хувийн амьдрал, тэр дундаа хайр дурлалын асуудлаар эцэг, эхийнхээ "чихийг багагүй халууцуулж” байгаа нэгэн.

Анхны ханиараа мэргэжил нэгтнээ сонгосон ч амьдралынх нь зам хоёр салаалсан. Б.Тамир бууж өгөлгүй, дахиад л жүжигчин бүсгүйг амрагаараа сонгосон нь өнгөрөгч оны дуулиант явдлуудын нэг байсан билээ. Гэтэл нэлээд сүр дуулиантай нийлсэн хосууд удалгүй бас л зам замаа хөөцгөөж, дахиад л хэсэгтээ хэвлэлийн баатар болцгоосон.

Тэгвэл жүжигчин залуу хоёр дахь бүсгүйгээ төрхөмд нь буцаасныхаа дараа "Энэ биеэ зөвхөн урлагт зориулна” хэмээн анд нартаа амлалт хүртэл өгчээ. Мөн ид дурлалцаж байхдаа нялуурч, бялуурсан зургуудаа цахим хуудсаар нэг тараачихаад, салмагцаа тэр бүхнээ түүж устгадаг монголчуудын хачин заншилыг жүжигчин залуу ч бас тойрсонгүй.

Тэрбээр жүжигчин Н.Мөнхсоёлоос салсныхаа дараа энэ үйлдлийг хийгээгүй ч саяхан түүнтэй холбоотой бүх зургаа цахим хуудаснаасаа "delete”-лжээ. Тэгэхээр жүжигчин залуу маань өнгөрөгч оны үйл явдлуудаас хайр дурлалыг нэгмөсөн устгахаар шийдсэн бололтой. Гэвч хүний зүрх тархинд үүрд үлддэг дурсамж гээч зүйлийг ингээд л зураг шиг устгачихаж болдоггүй нь даанч харамсалтай.

www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>