Сүмо: Монголчууд 4 зиндаанд ноёрхов

529

 

Сүмо: Монголчууд 4 зиндаанд ноёрхов

 

Японы  мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүока хотноо 15 өдөр амжилттай үргэлжлэн явагдлаа. Кюүшюү башёгийн онцлог нь гэмтэл бэртэлээр дүүрэн байсанд оршино. Башёгийн зүүн жигүүрийг тэргүүлэх ёстой байсан ёкозүна Какүрюү М.Ананд болон, сэкивакэ  Точиношин, маэгашира Томоказэ, Ичиножёо, шинэ маэгашира Вакатакагакэ нар гэмтлийн улмаас тэмцээнээс гарсан.

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээний хоёрдахь өдөр унасан ч түүнээс хойш завсаргүй давсаар замналынхаа 43 дахв түрүүг хүртлээ.

Тэрбээр Кюүшюү башёд мөн 9 дэх удаагаа түрүүлж байгаа нь энэ. Энэ сарын башё гурван Озеки цолтонтой эхэлсэн ганцхан Такакэйшо л 15 өдөр барилдаж чадав. Озэки Гоэйдо дараа сард цолоо хамгаалахаар болсон бол озеки Такаясү цолоо алдахаар болоод байна.

Мөн сэкивакэ Точиношин 10 давсан бол озеки цолоо авах ёстой байсан боловч гэмтлийн улмаас башёг өнжлөө. Өнгөрсөн тэмцээний түрүү бөх Митакеуми озеки цолны болзол сонсож барилдсан ч 6 даваатай башёг дуусгалаа. Манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 4-с 8 даваа, 7 унаатай, Дайшохо Ч.Шижирбаяр 15-с 3 даваа, 12 унаатай башёг дуусгажээ .

  • Жюүрёо зиндаанд зургаан бөх
  • Зүүний 1 Азүмарюү С.Тодбилэг 11-4
  • Барууны 3 Чиёошома Г.Мөнхсайхан 8-7
  • Барууны 5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 11-4
  • Зүүний 8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-8
  • Барууны 9 Миторюү Б.Төрболд 9-6
  • Б-13 Хошорюү С.Бямбасүрэн 7-9 амжилттай байна. Жюүрёо зиндаанд зургаан бөх 11 даваа, 4 унаатай 4 бөх байсан ба тэд тойргоор барилдан Азүмарюү С.Тодбилэг бүх өрсөлдөгчөө давсанаар зиндаандаа анх удаагаа түрүүлэв. Тэрбээр 2009 оны нэг сараас эхлэн барилдсан бөгөөд анх удаагаа сүмогийн башёд түрүүлж байгаа нь энэ. Тэрбээр дараа сард макүүчи зиндаанд барилдана.
  • Макүшита зиндаанд манай 9 бөх хүч үзэн барилдав. Экс озеки Тэрүнофүжи зиндаандаа 7 даваатайгаар түрүүлсэн бөгөөд дараа сард жюүрёод дэвших боломжтой боллоо. Манай бөхчүүдээс хамгийн өндөр чансаатай нь Сакигакэ Я.Баттүшиг зүүний 3-т эрэмбэтэй байсан бөгөөд 4 даваа, 3 унаатай. Тэрбээр энэ удаад жюүрёо зиндаанд арай гарч амжихгүй бололтой.
  • Зүүний 3 Сакигакэ Я.Баттүшиг 4-3
  • Барууны 6 Сэйро А.Өнөболд 3-4
  • Зүүний 8 Араваши Э.Дөлгөөн гэмтэл
  • Барууны 10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0
  • Барууны 11 Кёкүсотэн Э.Энхманлай 3-4
  • 3үүний 22 Гочозан Д.Ууганбаатар 5-2
  • Зүүний 28 Роога А.Амарсанаа 5-2
  • Зүүний 29 Саданохикари Д.Наранцогт 3-4
  • Зүүний 31 Кагамио  Б.Нанжид 4-3
  • Санданмэ зиндаанд хоёр бөх
  • Зүүний 6 Ёошояма  Б.Анхбаяр 1-6
  • Барууны 43 Дайтэнма  Н.Чинзориг 2-5
  • Жонидан
  • Зүүний 56 Хокүтэнкай  Г.Сүхбат 7-0 Тэрбээр энэ сарын тэмцээнд 7 даваатай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Ирэх нэг сарын тэмцээнд санданмэ зиндаанд хүч үзхээр байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>