ЭЦГ-аас дуучин Т.Баясгаланг НӨХРИЙНХ НЬ ХАМТ шалгаж байна

553

Хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан болон түүний нөхөр УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Т.Баясгалан, Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүй тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэж эрүүгийн хэрэгт татжээ.

Б.Эрхэс

Эх сурвалж: Zindaa.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>