Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгчээ

653

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин Г.Амартүвшин 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр өөрийн биеэр албан ажлаа хүлээлгэж өгчээ. Оны өмнөхөн  ажлаа хүлээлгэж өгсөн шалтгаан нь тодорхойгүй ч түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. 

Г.Амартүвшин нь 2019 оны тавдугаар сард тус банкны захирлаар томилогдож байсан юм. 

Тэрбээр  2014 оны долдугаар сараас ХасБанкны Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байсан. ХасБанкинд ажиллахын өмнө Г.Амартүвшин нь ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажилласан.

Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр арваад жил ажилласан нэгэн юм. 

У.МАНДАХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>