Гар утас дэлбэрч гарыг нь хүнд гэмтээжээ

594

Гар утас дэлбэрч гарыг нь хүнд гэмтээжээ

 

Дорноговь аймагт гар утас дэлбэрсний улмаас нэг иргэн хүнд бэртсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, тус аймгийн Айраг сумын нэгдүгээр багт нэгдүгээр сарын 13-ны өдөр нэг иргэний энгэрийн халаасанд байсан Samsung загварын утас дэлбэрч, цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан байна. 

Хэргийн газарт ажилласан цагдаагийн ажилтнууд дэлбэрсэн гар утасны үлдэгдлийг хураан авч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>