Шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ
Мексикийн төв нутгийн Идальго мужид шатахуун дамжуулах хоолой дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 91 болжээ. Энэ тухай мужийн захирагчийн мэдэгдсэнийг “El Sol de Mexico” сонин иш татан мэдээлэв.
Дэлбэрэлтийн улмаас 85 хүн амь үрэгдэж, 81 хүн бэртэж гэмтсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал тун хүнд байгаа учир цаашид амь үрэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай байна.
Шатахууны хулгайн гэмт хэргийн улмаас Мексикт шатахуун дамжуулах хоолой дэлбэрч, гал гарсан хэрэг өнгөрсөн баасан гарагт болсон юм. Дэлбэрэлт болох үед тэнд шатахуун цуглуулж байсан хэдэн зуун хүн байжээ.