Төрийн албанд хууль бус сонгон шалгаруулалт хийн өөрсдөө эхлээд хууль зөрчиж байна

546

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл, өөрчлөлт хийгээд нэг жил гарны нүүрийг үзэж байна. Төрийн алба нь чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших, мэргэшсэн гээд л уг хуулийн онцлог заалтуудыг тусгаж хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөл төрийн байгууллагуудыг мөрдөж ажиллах талаар дарга, нэгжийн дарга нарт нь удаа дараа сургалт хийж 2019 оныг ардаа үдсэн. Гэтэл сонгон шалгаруулалт нэрийн дор сонгодог хууль бус сонгон шалгаруулалтыг хийж буй талаар мэдээлэл байна. Төрийн албанд тэр дундаа төрийн тусгай албанд ажиллаж байсан Ц.Азбаярыг саяхан нэгэн агентлагийн даргын сонгон шалгаруулалтад хамруулж тэнцүүлсэн сураг байна. Засгийн газрын агентлагийн дарга бол төрийн тэргүүн түшмэлийн албан тушаалд ажилласан байхыг Төрийн албаны тухай хуулийн 23-р зүйлд 23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заасан байдаг. Гэтэл Ц.Азбаяр нь эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгсөөгүй байна.

Өнгөрсөн 2019 онд тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад бүх яамны төрийн нарийн бичгийн дарга, засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар бусад УИХ-ын харьяалах байгууллагын дарга нар хамрагдсан. Нэг үгээр хэлбэл зөвхөн одоо алба хашиж байгаа дарга нар хамрагдсан байхад төрд өнгөрсөн жил алба хашаагүй хүнийг сонгон шалгаруулсан нь Төрийн албаны зөвлөлийн хуулиа өөрсдөө завхруулж байгаа үйлдэл болж байна. Бусдад үлгэрлэх биш хуулиа худуудтай хэрэглэхийг л уриалж байна.

https://shuurhai.mn/n/8746

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>