Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд

827

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх энгийн аргууд

 

Томуугийн вирусийн халдварын дэгдэлт ихсэж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга замуудыг хүргэж байна.


  • Гараа тогтмол савандаж угаа. Мөн спирт агуулсан гар ариутгагч хэрэглэ.
  • Олон хүний гар хүрдэг хаалганы бариул, шатны бариул зэргийг спиртлэг уусмалаар шүршиж ариутгах
  • Олон нийтийн газраар явахаас аль болох татгалзах
  • Эрт унтаж, сайн амарч, тайван байх
  • Эрүүл агаарт алхаж, дасгал хөдөлгөөн хийн, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь эрүүл байх үндэс юм.
  • Дулаан хувцсаа өмсөж, даарахгүй байх
  • Халуун хоол цайгаа цагт нь идэж ууж байх
  • Ханиадтай, халдвартай хүмүүсээс аль болох хол бай
  • Олон нийтийн газраар явахдаа амны хаалт, маск зүү
  • Стрессээс зайлсхий. Стресс нь дархлааг муутгадаг.
     

Ханиад томууны халдвар авсан шинж тэмдэг илэрмэгц дараах арга хэмжээг цаг алдалгүй авах нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, түргэн эдгэрэхэд тустай.
 

  • Халуун бүлээн ус уух, дулаан хувцаслах, амттан болон хүйтэн ус ундаа ууж идэхээс татгалз
  • Антибиотик ууж болохгүй
  • Цэр шингэрүүлэх эм- АЦЦ, тарваган шийр ууж, содтой утлага хий
  • Хамар хоолойг тамедины уусмалаар зайлах
  • Цаг алдалгүй эмчийн зөвлөгөө авч, холбогдох шинжилгээг өгч, оновчтой эмчилгээ хийлгэх


Гараа цэвэр байлгах нь ханиад томуунаас сэргийлэх арга
 

  • Гараа халдваргүйжүүлэх хоёр арга байдаг. Нэг дэх нь саван, ус ашиглан гараа угаах. Хоёрт, спирт агуулсан гар халдваргүйжүүлэгч хэрэглэх.
  • Гар тань 2 мм-ээс илүү хумсгүй байх ёстой.
  • Ажилдаа ирмэгц, хоол идэх болон бэлдэхийн өмнө ба дараа, бие зассаны дараа гараа угаа
  • Гар илэрхий бохирдсон тохиолдол бүрд угаах ёстой
  • Гараа угаахдаа нэг гарын алгаар нөгөө гарын алгаа үрж угаана. Гарын ар тал, хурууг үрж угаана. Хоёр гарын хурууны завсрыг үрж угаа. Хурууг үеэр нугалж алган дотроо эргүүлэх хөдөлгөөнөөр сайн үрж угаах ёстой. Хоёр хурууны үзүүр хумсыг угаана. Гарын шууг нөгөө гараараа тойруулан барьж, мушгих маягаар угаах ёстой.
  • Гараа хуурай цаасан салфеткаар арчихад гарт үржсэн нян 50 хувиар буурдаг бол гар хатаагчаар хатаахад 25 хувиар олширдог аж.

 

Хэрэв та эмч, эмнэлгийн ажилтан бол
 

  • Үйлчлүүлэгчид хүрэхийн өмнө гараа угаа
  • Үйлчлүүлэгчид хүрсний дараа угаа
  • Үйлчлүүлэгчийн эргэн тойронд хүрсний дараа
  • Мэс ажилбарын өмнө болон ариун материалд хүрэхийн өмнө угаа
  • Биеийн шингэнтэй харьцсаны дараа
  • Бээлийгээ тайлсны дараа угаах нь тусламж үйлчилгээний орчинд нян тархахаас сэргийлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>