Бээжингийн агаарын бохирдол ноцтой хэвээр байна
Бээжин хотын захиргаа өнгөрсөн нэг жилийн агаарын бохирдлын байдлыг нэгтгэн дүгнэсэн тоон үзүүлэлтийг гаргасан аж. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард тус хотноо зохион байгуулагдсан АПЕК- ын уулзалтын хүрээнд тус улс олон арга хэмжээнүүдийг авч агаарын бохирдолттой тэмцсэн билээ. Жишээ дурьдахад, автомашинуудыг дугаарын хязгаартайгаар зорчуулж, ойр тойрны үйлдвэрлэлүүдийг түр хугацаанд хаах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан юм. Энэ мэт дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн хэдий ч, Бээжин хотын агаарын бохирдол урьдын адил ноцтой хэвээр байгааг энэ удаагийн үзүүлэлт харуулж байна.
Түүнчлэн амьсгалын замын томуу төст өвчний номер нэг шалтгаан болдог РМ10 гэх тоосонцор хэмжээ 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хятадын дарга Си Зиньпин агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хаңдуулан ажиллахаа мэдэгдэж, энэ сарын 1-нээс шинэ байгаль орчныг хамгаалах хуулийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэснээр 2017 он гэхэд Бээжин хотын РМ2.5 тросонцорын хэмжээ 2013 онтой харьцуулахад 25 хувиар багассан үзүүлэлттэй байна гэж тооцож байгаа аж.