УОК: Жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохыг даалгалаа

723

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд 0-5 насны гурваас дээш хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгох санал гаргажээ. Ерөнхий сайдын санаачилгыг УОК-ын гишүүд дэмжиж өмчийн хэлбэр үл харгалзан цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ. 

Тухайн ээж өөрөө хүсвэл гэрээсээ онлайнаар ажиллаж болно. Энэ шийдвэр гуравдугаар сарын 30-ныг хүртэл мөрдөгдөнө. 

НЭМЭЛТ 18:50 цаг

Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээлэл тогтоол болон гарахдаа өөрчлөгдсөн байна. 

Улсын Онцгой комиссын шийдвэр тогтоол болон гарсан бөгөөд тогтоолд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав хэмээн тусгасан гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>