Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авчээ

553

 

Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авчээ

 

Их Британийн хаан ширээг залгамжлах нэгдүгээр эрхтэй Уэльсийн ханхүү Чарльз коронавирусийн халдвар авсан гэж Кларенс ордны захиргаа мэдэгджээ. 71 настай Чарльз коронавирусын халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд биеийн байдал сайн байгаа бөгөөд түүний гэргий Корнволлын гүнгийн ахайтан, 72 настай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Чарльз, Камилла нар Шотландын Балморал шилтгээнд тусгаарлагджээ. Хатан хаан Элизабет хүүтэйгээ хамгийн сүүлд гуравдугаар сарын 12-нд уулзсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгааг Букингэмийн ордноос мэдээлсэн байна.

Ханхүү Чарльз гуравдугаар сарын 10-ны өдөр Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакогийн ханхүү Альберттай уулзсан гэх мэдээлэл байгаа ч Альбертаас коронавирусийн халдвар илэрч, Европын язгууртнуудаас өвчилсөн анхны хүн болсон юм.

Мөн гуравдугаар сарын 12-нд Чарльз Австралийн ойн түймрийн дараах сэргээн босголтыг дэмжих уулзалтад оролцсон нь түүний хамгийн сүүлд оролцсон олон нийтийн арга хэмжээ болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>