Д.Нарангэрэл: “Covid-19”-ийн 40 хувь нь шинж тэмдэггүй илэрсэн

456

 

Д.Нарангэрэл: “Covid-19”-ийн 40 хувь нь шинж тэмдэггүй илэрсэн

 

С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.  ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн нийтэд COVID-19 халдварын батлагдсан нийт тохиолдлын 30-40 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр явагдаж байна гэж үзэж байгаа. Иймд эхэндээ шинж тэмдэггүй өвчтөнүүдийг өвчтөний ангилалд бүртгэхгүй байсан. Харин өчигдрөөс эхлэн шинж тэмдэггүй тохиолдлыг зарлаж БНХАУ 1,541 ийм тохиолдлыг бүртгэжээ. Шинж тэмдэггүй хүмүүс халдвар тараах маш эрсдэлтэй учир дэлхий дахинд амны хаалтны хэрэгцээ ихээр бий болж байна. Тэр дундаа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж, вирус тээгч болж буй учраас амны хаалтны хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байна” гэлээ. Өчигдөр Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт байгаа. Тухайн сэжигтэй тохиолдлын хавьтлууд нь тус аймагт мөн тусгаарласан гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Манай улс  ДЭМБ-аас өгсөн болон Япон улсаас өгсөн оношлуурыг ашиглаж байгаа бөгөөд оношлуур одоогоор хүрэлцээтэй байна. Мөн бидэнд БНХАУ-ын Засгийн газраас өгсөн оношлуур нөөцөд байгаа. Тусгай үүргийн онгоцоор мөн оношлуур авчирна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>