ЭМЯ: Гурван иргэний ойрын хавьтлын 61 хүнээс халдвар илрээгүй. Тэдгээр хүмүүсийг үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт хийнэ

49

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр СOVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй. Гэхдээ тусгаарлах хугацаа дуусаагүй . Мөн энэ сарын 15-нд Баян-Өлгийд, ХӨСҮТ-д хоёр хүний хариугаар вирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан нэг иргэний шинжилгээ хийгдэж байгаа" гэлээ

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт COVID-19-ын халдвар дэлхийн 164 оронд тархсан байна. Шинээр 14 оронд өвчлөл нэмэгдсэн.

Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна.

Манайд өчигдөр шинэ гурван тохиолдол бүртгэгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийэн онгоцоор ирсэн хоёр зорчигч, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд илэрсэн. Бүх хавьтлуудыг авч тусгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа. Тэд тусгай үүргийн онгоцоор УОК-ийн шийдвэрээр ирсэн иргэд.

Тэд өвчлөл өндөртэй газраас ирсэн учраас эрсдэл өндөртэй гэж тооцоолж байсан. Ирсэн зорчигчид бүгд маск зүүн хоол хүнс идээгүй, өөр хоорондоо яриагүй. Тиймээс тархвар судлалын хувьд эрсдэл багатай." гэв.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.