ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-аас дэвшихээр мөнгөө төлжээ

68

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-аас дэвшихээр мөнгөө төлжээ

 

"Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг мэдээлэл хийж, АН-аас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө төлсөн гишүүдийн нэрсийн жагсаалтыг дэлгэсэн билээ.  Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан" хэмээн нэрсийг зарласан юм.

Түүний дэлгэсэн нэрс дунд Н.Батбаяр, Н.Ганбат, А.Бакей, Я.Батсуурь, С.Одхүү, Н.Алтангэрэл, М.Зоригт, Х.Тэмүүжин, Сангийн сайд асан Б.Болор зэрэг өмнө нь УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан хүмүүс байгаа бол Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж нарын спортынхон ч байна. 

Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц энэхүү жагсаалтанд багтжээ. Өмнө нь түүнийг АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдсан ч АН-ын дарга С.Эрдэнэ үгүйсгэж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.