Хууль бус сонгуульд оролцохгүй гэдгээ "Алтангадас"-ынхан илэрхийлжээ

1029

Хууль бус сонгуульд оролцохгүй гэдгээ "Алтангадас"-ынхан илэрхийлжээ

 

Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 511 зам мөрөө гаргаж байна. Гэхдээ өмнө нь АН-ын зам чигийг заагч байсан "Алтангадас"-ынхан энэхүү сунгаанд орохгүй гэнэ. Учир нь АН-ын шинэчилсэн дүрмийг Улсын Дээд шүүх бүртгээгүй, хууль бус сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

 

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Улс төрийн намын тухай хуулиар аливаа намын төв байгууллагыг Их хурлаасаа томилох ёстой. Энэхүү шалтгааныг үндэслэн Улсын Дээд шүүхээс АН-ын шинэ дүрмийг бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, АН-ын төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүдийг Их хурлаасаа байгуулах учиртай. Гэвч Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг намынхаа Их хурлаас бус дотоод сонгуулиар тодруулахаар болж байна. Өчигдөр АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан юм.

 

Ямартай ч тус намын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлжээ. Тухайлбал, нийслэлийн АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга нар өрсөлдөж байна. Харин Үндэсний бодлогын хороонд УИХ гишүүн дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Батбаяр Б.Гарамгайбаатар, С.Баярцогт нар өмнөх парламентын гишүүд нэрээ дэвшүүлсэн. Үүнээс гадна Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс байгаа бол сүмогийн Их аварга Д.Дагвадорж, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын спортынхон ч багтжээ.

 

Харин зарим гишүүд Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох үйл явц эрх зүйн болон улс төрийн эрсдэлд орохоор байгааг зарим гишүүдийн зүгээс сануулж, Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг үндсэн дүрэмд заасны дагуу хуралдуулах хүсэлт гаргаад байгаа юм байна. Энэхүү сонгуулиар АН-ын дотоод зөрчилдөөн арилна хэмээн харж, итгэж байсан нь талаар болж байх шиг. Нам дотроо олонхийг бүрдүүлдэг "Алтангадас"-ынхан энэ сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдснээр АН-ын задралын эхлэл тавигдаж байж магадгүй. 


BOLOD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>