“Дугуйн ломбо” дэлбэрчээ
"Дугуйн ломбо" гэх зүйлийн рекламыг өдөр шөнөгүй телевизээр цацаж байгаа. Зар сурталчилгааг бага насны хүүхдэд үзүүлж болмооргүй дуу шуумтай хийсэн гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал өгөх реклам болсон.
Тэгвэл энэхүү ломбо нь буудаж худалдан авагчаа хохироосон тохиолдол гарчээ. Тодруулбал, дугуйн ломбыг худалдаж авсан жолооч машиныхаа арын цонхон дээр тавьсан байсан аж.
Хийтэй зүйлийг худалдаж буй худалдагч нар худалдан авагч нар заавартай нь сайтар танилцаж, хадгалах талаарх зөвлөгөөг өгөхдөө дулимаг байдаг.
Жолооч нартаа анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байгаа болно. Дугуйн ломбо нь тэсэрч дэлбэрэх аюултай. Холын замд авч явахдаа болгоомжтой хадгалахгүй бол хаана ч дэлбэрч мэдэх нь байна. Шаардлагагүй тохиолдолд хамаагүй авч явахгүй байх нь дээр хэмээн хэрэглэгчид цахим ертөнцөөр зөвлөлөө.