Тахиа, цацагт хяруу хулгайлан Вьетнам хүмүүст зардаг байжээ Ноцтой мэдээ 12-01-2015, 20:28 1404 Хуваалцах 40 ширхэг хулгайн тахиа ачиж явсан машиныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан болон Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар илрүүлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүд нь Сонгинохайрхан дүүргийн 4, 32, 26 дугаар хороонд оршин суудаг Д,Н,А нарын таван хүн байсан бөгөөд үгсэн тохиролцож дээрх хулгайн хэргийг үйлдсэн байжээ. Тэд одоогийн байдлаар найман удаагийн үйлдлээр иргэдийн тахиа, цацагт хяруул, нохой зэргийг хулгайлж Нарантуул олон улсын худалдааны зах дээр аваачин бусдад худалдаалсан гэдгээ хүлээгээд байгаа аж. Түүнчлэн шалгалтын явцад тэднээс уг амьтадыг авсан хүмүүс Вьетнам авто засварын газрын Вьетнам хүмүүст аваачиж борлуулдаг гэдэг хүлээсэн байна. Гэмт этгээдүүд зарим амьтдыг зарж борлуулаагүй байсныг эздэд нь хүлээлгэн өгчээ. Тиймээс иргэд тэжээвэр амьтдаа алдсан бол цагдаагийн байгууллагад хандахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна. Д.Ундрах /24tsag.mn/ 1404 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 12-01-2015, 20:26 Б.Баатархүү: Хятад иргэдийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийг саатуулсан… 3-01-2015, 12:36 “Grey Goose” архи хуурамч!!!… 10-11-2014, 09:07 Алгын чинээ маханд шунаж албаныхаа нэр хүндийг гутаав… 1-08-2014, 18:16 Солонгост 6 жил ажиллаад мөнгө хураагаагүй тул хулгай хийсэн гэжээ… 26-07-2014, 11:05 Хоёр жил бүлэглэн дээрэм хийж байсан залуусыг баривчилжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.