Үрс минь үхэж л байг уу?

60

Өчигдөр нэг аавын хүү тоглож яваад...Өнөөдөр бас нэг хүний нялх үр гүйж яваад... маргааш таны хүүхэд ч байж болно!!! Үгүй гэх баталгаа танд байгаа юу?!

Энэ улс орон ялзарч дуусаад үр дагавар нь үрсийг минь үхүүлж байхад наадам найрандаа бэлдээд, хөл бөмбөг ширтээд л сууж байгаа юу?! Хүн чанартай, Иргэн нь эх орондоо хайртай улс ингэдэггүй юм шүү дээ! Ядаж эмгэнэл зарладаг!

“ГАДАА БОРОО ОРЖ Л БАЙГ УУ?” ГЭЖ ИНЭЭЛДДЭГ ИРГЭД МИНЬ ДЭЭ “ҮРС МИНЬ ҮХЭЖ Л БАЙГ УУ?”

Хэзээ сэхэх вэ та нар минь? Хэзээ тэмцэх вэ залуус минь? Хэзээ? Хэдийг үхүүлсний дараа? Хэдэн хүүхдийн халуун амин дээр бүтээлэг хучсаны дараа вэ?

-60 тэр бум гэж сонсоод л огцруулах байсан
-Бандааш яриад л огцруулах байсан
-Шалиг чат...огцруулах байсан
-Хүүхдүүд мориноос унаад эндэх үед л огцруулах байсан
-Эрдэнэт гээд л огцруулах байсан
-Сүлжээ гээд л огцруулах байсан
-Сүмбээ хүүгийн дараа огцруулах байсан
-Бөхийн өргөө гээд л огцруулах байсан
-Алга болсон, амиа алдсан, хүчирхийлүүлсэн хүүхэд бүрийн төлөө огцруулах эрх бидэнд байсан
-Зээл бүрийн төлөө
-7 сарын 1...
-Энэ банкнуудын дээрэм хийж байгаа хувь бүрээр
-Луйвар агуулсан гэрээ бүрийн араас
-Хувьчлал, даатгал, зам, УТАА, Улаан-бурхан, шүлхий,..огцруулах шалтгаан, эрх нь бидэнд 30 жил байсан.

Үрс минь үхэж л байг уу???

Нэгэнт эвлэрч байгаа юм бол боловсроход биш бэлэвсрэхэд, хадгаламжийн биш хөдөөлүүлэх хайрцгаа хүүхэд бүрдээ бэлд дээ!

Үрс минь үхэж л байг уу?

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.