Төрийн 21 албан хаагч авлигын гэмт хэрэгт холбогдон ял авахаар боллоо

533

Афганистаны төрийн 21 албан хаагчтай холбоотой авлигын гэмт хэрэг шүүхэд шилжсэний дараа ял авах нь тодорхой болжээ.

Херат хотын Захирагч Абдул Вахид Катали, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Абдул Хаким Тамана, бүс нутгийн зөвлөлийн гурван гишүүнээс гадна хэрэгт холбогдох бусад төрийн албан хаагчийн хэргийг Тусгай Прокурорын албанаас шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр албан хаагчид нь Афганистаны Covid-19 цар тахалтай тэмцэх ажиллагаанаас мөнгө завшсан хэргээр шалгагдаж, прокуророос шүүхэд онц ноцтой авлигын хэрэг үйлдсэн гэдгээр шилжүүлсэн байна.  

Тус албан хаагчид нь 20 сая афгани буюу 260 гаруй мянган ам.долларыг Covid-19 цар тахалтай тэмцэх хөтөлбөрийн төсвөөс завшсан бөгөөд Тусгай Прокурорын албанаас мөрдөн шалгалт хийсний үр дүнд ял оногдуулахаар шүүхэд шилжүүлсэн талаар Ерөнхий Прокурорын газрын Хэвлэлийн төлөөлөгч Жамшид Расули мэдээлэв.

Мөн өмнө нь Ерөнхийлөгчийн мөрдөн шалгах агентлагаас төрийн албанд ажилладаг болон ажлаас гарсан 44 иргэнийг авлига, Covid-19 цар тахалтай тэмцэх хөтөлбөрийн төсвөөс хөрөнгө завшсан хэрэгтэй холбогдуулан Ерөнхий Прокурорын газарт ханджээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>