Экс ерөнхий сайдыг хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна

50

Экс ерөнхий сайдыг хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна

 

Төрийн өмчит “1MDB” сангийн хөрөнгийг завшсан гэх хэрэгт холбогдон, шалгагдаж буй Малайзын экс ерөнхий сайд Наджиб Разакыг 25 гэмт үйлдэлд буруутган, дахин баривчилсан байна.

Тухайлбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчит “1MDB” сангийн 15,5 сая ам.доллар завшсантай холбоотой 4 үйлдэл, их хэмжээний мөнгө угаасантай холбоотой 21 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Экс ерөнхий сайд төрийн өмчит сангийн хэргээр өнгөрсөн 7-р сард баривчлагдаад удалгүй батлан даалтад гараад байсан боловч өнгөрсөн лхагва гарагт Малайз улсын Авлигын эсрэг хороо түүнийг дахин баривчилсан байна. Ийнхүү түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх 25 гэмт үйлдэлд буруутгажээ.

Төрийн өмчит сангаас хөрөнгө завшсан гэх асуудлаар хэрэг үүсгэн 2015-2016 онд түүнийг шалгаж байсан бөгөөд уг сангийн үйл ажиллагаа явуулдаг байсан Малайз, Сингапур, Хонг Конг, АНУ, АНЭУ, Швейцарь, Люксембург, Австрали болон бусад улс орнуудын эрх бүхий байгууллагууд шалгалт явуулж байгаа юм байна.

Наджиб Разак болон түүний Засгийн газрын гишүүд, гэр бүлийн гишүүдийг хэрэгт холбогдуулан шалгаж, заримыг нь баривчилжээ. Малайз улсаас оргон зайлсан зарим хүнийг олон улсад эрэн сурвалжилж байгаа юм байна. Эрх бүхий байгууллага экс ерөнхий сайдын данснаас гүйлгээ хүлээн авсан 50 хүнийг байцаажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.