Т.Баярхүү: Бид хэзээ ч тэд нараар ТАРХИНДАА МАСК зүүлгүүлж болохгүй

75
 

Мадакаскар улсын Ерөнхийлөгч Андри Регоэлин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Африкчуудыг устгахын тулд вакцин шахаж буйг эсэргүүцэж, мөн тус улсад 20 сая долларын вакцин хийлгэхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүнээс гарахаа мэдэгдлээ. Манайхан ч гэсэн ДЭМБ гэдэг хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө юм шиг бүтцийг Глобалистүүдын тухайлбал BIG FARM-нхны хүн төрөлхтнийг захирах Евгеник төлөвлөгөө гэдгийг ойлгох ёстой. Яг доллароо хэвлээд араас нь ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН нь хянадаг шиг!
Хүн төрөлхтөнд BIG FARM-нхан өвчнөө өөрсдөө ВАКЦИНжуулж суулгаад хүссэн үедээ сэдрээж эм тариагаа зарах, хамааралтай байлгах, хэрэггүй бол устгах БИОЛОГИЙН БАКТЕРЛОГИЙН ЗЭВСЭГ гэдгийг ухаарах ёстой. Корона вирус байсан, байгаа, байсаар ч байх болно. Хүнд өөрт нь заяагдмал учраас. Харин COVID-19 гэх нэртэй HIBRID WAR бол жинхэнэ сонгодог ШОК технологиор хүн төрөлхтний эсрэг хийгдэж өрнөж буй ГЕНОЦИД!!! Яаж ч тайлбарлаж ухааруулмаар юм дээ та нарт.
Нүдэн дээр Монголчууд маань 1990 оноос хойш МӨНГӨНИЙ ЭЗДИЙН шинэ кллончлолын золиос болж эх нутгынхаа 70 хувийг ашигт малтмалын лиценз нэртэй алга дарам цаасаар алдаж, заавал долларын эздээс зээл авч өрөнд орж амьдрах ёстой гэдэг МИЛЬТОН ФРИДМАНЫ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ -ийн онолын хохирогчид болж 33 миллиард долларын өртэй болж, өдрөөс өдөрт ханш нь унаж үнэгүйддэг ТӨГРӨГӨӨ бие биендээ ХҮҮЛЖ улам ядуурсаар сүйрлээ шүү дээ та нар минь!
Бидний өртэй, ахуйн хямралтай амь зуух төдий амьдрал, газар нутаг маань байгалийн зүй тогтол нь алдагдаж галав юүлэх нь наад мөнгөний эздэд огтхон ч хамаагүй. Тэд биднийг төдийгүй бүх хүн төрөлхтнийг МАЛ гэж үздэг. Манайхан КАПИТАЛИЗМ гээд л нээх онолдох. Кап гэсэн үгийн язгуур утга нь ч МАЛ бол баялаг гэсэн байх. Биднийг айлгаж аманд МАСК ЗҮҮЛГЭЖ БОЛНО. Харин бид хэзээ ч тэд нараар ТАРХИНДАА МАСК зүүлгүүлж болохгүй. Бүх мэдээ мэдээллийг хүлээж аваад сайн бод!!! Тунгаа!!! Шинж!!! Бусадтайгаа сайн маргалдаж мэтгэлцэж үнэнийг байнга хайцгаа!!! Өөрийн үнэн өөрт зөв. Өөрийн ИТГЭЛЭЭР амьдар!!! Бусадтай давхцаж буй ИТГЭЛЭЭРЭЭ ЭВЛЭ!!! Угаасаа тун удахгүй наад КОРОНА ба COVID-19 гэх ГИБРИД ДАЙН-ы учиг бүрэн тайлагдаж та нар ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР нарт яаж хульхидуулж ахуй амьдрал, амь нас, эрүүл мэндээрээ хохирсноо бүгдээрээ мэдэцгээнэ!!! Дандаа НИРГҮҮЛСЭН ХОЙНОО ХАШГИРЦГААЖ хашрахгүй юм.
Аль 2000-аад оноос л эхлэн ОЮУ ТОЛГОЙН гэрээ худлаа шүү, хулхидуулна шүү гээд л бид хичнээн янзаар тал талаас нь тайлбарлаж адлагдаж боорлогдож тэмцсэн. 20 жилийн дараа 33 миллиард долларын өрийн хавханд нь орж, төгрөгийн ханшаа 1доллар=1000 төгрөг байсныг 1доллар=3000төгрөг болтол үнэгүйдүүлж өөрсдөө тэр хэмжжэгээр доллартой, юаньтай гадныхны өмнө хямдхан боол болсныхоо дараа сая нэг юм хагас дутуу ухаарцгаах!!!
Одоо наад Глобалистууд буюу Мөнгөний эзэд чинь бүр бидний эрүүл мэндээр тоглоод эхэллээ шүү дээ. Өөрийнхөөрөө эрүүл амьдрах эрх чинь хүний заяагдмал эрх. Энгийн логикоор боддоо!!! Хэрэв наад корона чинь ДАРХЛАА МУУДАХ өвчин юм бол яахаараа хамгийн дархлаатай хүүхдүүдэд хийх ёстой гэж? Яагаад хамгийн сайн дархлаатай гүйж, харайж, хөдөлж байдаг халуун шингэн цустай хүүхдүүдийг ХӨЛ ХОРИОД хамгийн дархлаа муутай насанд хүрэгчдийн ХӨЛийг ХОРИХГҮЙ байна гээд л .... сайн бодоцгоо доо.
Би та нарт энгийн ухамсрын түвшиндээ ядаж сайн бодоцгоо гэж л сануулж байна. Тиймээс шилжиж орсон хүнээ хүмүүсээ байнга мөхөлд аваачаад дараа дараагийн хүндээ шилждэг АТЛАНТИС чөтгөрүүдийн тухай судал гэсэнгүй. Яагаад тэд нарт эзэмдүүлсэн иргэншлүүд сүйрч мөхдөгийг мэд гэсэнгүй. Харин нэг зүйлийг баталгаатай хэлж чадна. Тэр нь зөвхөн ХАЛУУН ЦУСТ МӨНХ ТЭНГЭРТ МОНГОЛЧУУД Л АМИН ЧАНАРААРАА ТЭДНИЙГ ДИЙЛЖ ЯЛЖ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ АВАРЧ ЧАДНА гэдгийг, хэрхэхийг тэнгэр мэднэ. Тэнгэртээ итгэсэн хүн бүхэн тэнгэрт ивээгдэж тэсэн үлдэх төдийгүй мандан бадрах болно. Хэн үл итгэнэ тэд үр удмаараа хийсэн үйлээрээ хэдэн үеэрээ гэсгээгдэх учиртай.
Бид хэн нэгэн гадаад дотоодын дайснаас айж эмээж арчаагүй амьдарч болохгүй. Харин тэнгэрээс айж эмээх ёстой. Сүүлийн үед монголд болж байгаа үйл өрнөлүүдийг сайн анзаарч ажиглаж дүгнэж чадваас ТЭНГЭР ХЭРХЭН ҮЙЛээ хийж буй нь харагдах. Жишээ нь бараг л хэмжээгүй эрхтэй хаан эргэж төрсөн Чингис хаан гэж хэлэгдэх шахсан хүн бүр л яаж долигонож наалдах уу? Бараа бологч нь болох уу? Үлдсэн насаа Хүрэлсүхэд тааруулж амьдрах уу гэх нь холгүй байтал яав?
Тэнгэр муу сүнсийг нь өдөөгөөд өөрөөр нь өөрийг нь устгууллаа!!! Цаашид ч гэсэн маш олон ОРЧИГСОД энэ замаар өөрсдийгөө устгана. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр нь л унадаг. Ямар муу бодлоор сэдлээд юу тарьсан түүнийгээ хурааж өөрсдөө сүйрдэгийн жишээ. Харин хэдэн үеэрээ гэсгээгдэх нь тэднээс өөрсдөөс нь хамаарна.
Бидэнд ганц гарц үлдсэн. Шинэ үндсэн хуулиар шинэ төрөө бүтээх. Одоо хүн солих, эсвэл асуудлыг ганц нэгээр нь шийдэх гэж оролдох нь цаг үрсэн, алдсан хохирлыг ужигруулсан, үргэлжлүүлсэн сүйрлыг ихэсгэсэн үр дүнд хүргэхээс шийдэл биш. Хурдан шийдэхгүй бол СҮЙРЭЛ маань харин МӨХӨЛ болох осолтой. Бид итгэлээ алдаж сүг болж болохгүй, сэтгэлээ гээж буг болж болохгүй!


Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.