Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ

363

 

Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ

 

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Хоёр хоногийн өмнө Лос Анжелес Лейкэрс баг Даллас Мавирексын талбайд зочилж хожигдол хүлээсэн бөгөөд өнөөдөр дахин хоёр баг тоглож Лейкэрс эхний хагаст 17 хоногоор хожиж байсан оноогоор гүйцэгдэж эцсийн мөчид 93-108 харьцаагаар ялагдал хүлээлээ. Улмаар гурав дараалсан ялагдлыг хүлээсэн бөгөөд  улирлыг 35 хожил, 25, ялагдалтай болсон бөгөөд өрнөд бүсийн 5-рт бичигдэж байна. Талбайн эзэд харин  улирлыг 33 хожил, 26 хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж эхэлжээ.

Тус тоглолт Лука Дончич 18 оноо, 8 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн Дуайт Повел 25 оно, 9 самбар, Финни Смит ЖР 21 оноогоор багтаа тус хүргэжээ. Эсрэг багаас Бен МакЛемор 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Дэннис Шройдер 16 оноо, 10 дамжуулалт, Энтони Дэвис 17 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Йорк Никс 120 : 103 Торонто Репторс
Милуоки Багс 132 : 94 Филадельфи 76
Индиана Пэйсэрс 115 : 109 Детройт Пистонс 
Майами Хит 106 : 101 Чикаго Булзз 
Нью Орлеан Паликанс 108 : 110 Сан-Антонио Спөрс 
Даллас Мавирекс 108 : 93 Лос Анжелес Лейкерс 
Юта Жазз 96 : 101 Миннесота Тэмбэруолвз
Денвер Наггетс 129 : 116 Хьюстон Рокетс


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>