"Цаашид зөвхөн PCR шинжилгээг хүчинтэйд тооцно"
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр PCR шинжилгээтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан Ковид-19 халдварын тоог албан ёсоор зарлахаар болсон.
2021 оны тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Энэ шийдвэрийг хүчингүй болгож байна.
Улсын хэмжээнд есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувь нь хуурамч эерэг хариу гарч байна.
Тэгэхээр халдвар аваагүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно." гэв.