Өчигдөр БНСУ-ын MBC телевизээр Монгол охиыг зодож, хүчээр архи уулгаж, зургаан цаг хорьсон тухай бичлэг цацагдлаа. Солонгосын дунд сургуулийн 13 настай сурагч охид солонгост сурдаг Монгол охиныг зургаан цагийн турш зодон, ам руу нь архи цутган зодсон байна. Тэд өөрсдөө энэ үйлдлээ бичлэг хийж хадгалсан бөгөөд сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалдсан бөгөөд цагдаа нар очиход охиныг нуусан байна.