Тэтгэвэр нэмсэн "тэсэлгээ"
Үхэр жилийн сүүл хавьд болсон энэ үйл явдлын “автор” болох гэсэн улстөрч, чуулган дээр гоё үг хэлэх гээд “халтирсан” гишүүд цөөнгүй байна. “Би чиглэл өгсөн”, “Бид хууль санаачилсан”, “Манай Байнгын хороо чиглэл өгсөн” гээд л явж өгч байна. Эдгээр улстөрчbбүгдээрээ л сэргэлэн нөхдүүд аж. Гэвч ингэж тэтгэвэр нэмсэн нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй л холбоотой.
Оюу толгой төсөлд ийм зөв хөдөлгөөн орсноор гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэж хоёр тал тохирсон. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно. Олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.