“Оюу Толгой”-н гүний уурхайн II босоо амны ажил дуусжээ

19

“Оюу Толгой” төслийн гүний уурхайн II босоо амны бүтээн байгуулалт бүрэн дууссан тухай Рио Тинто компаниас мэдээллээ. Босоо амны диаметр нь 10 метр бөгөөд гадаргаас 1300 метрийн гүнд хүрдэг аж. Хэдийгээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн ч гүний уурхайн ажил урагшлахад онцгой алхам гэж хөрөнгө оруулагч талаас мэдэгджээ.

II босоо амаар нийтдээ 300 хүн, 60 тонн ачаа тээвэрлэх боломжтой. Ингэснээр бүтээн байгуулалтад шаардагдах дэд бүтэц, ханган нийлүүлэлт зэрэг нь мэдэгдэхүйц дээшлэх аж. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ мэтчилэн үргэлжилж байгаа ч уурхайн гүн дэх чулуулгийн тогтоц, газар орны нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэлүүд байгаа юм. Анхны олборлолт хийх хугацааг 16-30 сараар хойшлуулж, хөрөнгө оруулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс геологийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт чухам яагаад нэмэгдэх болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Рио Тинто компаниас шаардсан юм.

Б.Болорсүх 

Эх сурвалж: Zindaa.mn 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.