Inside the games: Орос тамирчнаас допинг илэрсэн
Бээжингийн олимпын уран гулгалтын багийн төрлийн медалийг одоо болтол гардуулаагүй байгаа билээ. Ёслолыг ковидийн улмаас хойшлуулсан гэж байсан ч өнөөдөр өглөө Inside the games-д гарсан нийтлэл Бээжингийн олимпыг бужигнууллаа.
Нийтлэлд "ОХУ-ын уран гулгалтын багийн нэг гишүүний сорьцоос допинг илэрсэн. Тийм болохоор шагнал гардуулах ёслолыг хүлээлгээд байсан юм. Сорьцыг Бээжин олимпоос өмнө авсан байсан” гэж бичсэн байлаа.
Уран гулгалтын багийн тэмцээн энэ сарын 7-нд болж, ОХУ-ын баг түрүүлэн, АНУ мөнгө, Японы шигшээ хүрэл медаль хүртсэн. Хэрэв үнэхээр допинг илэрч, ОХУ-ын баг медалиа хураалгавал Канадын баг хүрэл медаль авах болно.