“Turquoise Hill Resources”-ийн тусгай хороо “Rio Tinto”-ийн саналыг хэлэлцэхээ зогсоов

271

“Turquoise Hill Resources”-ийн тусгай хороо “Rio Tinto”-ийн саналыг хэлэлцэхээ зогсоов

 

"Turquoise Hill Resources” компанийн тусгай хороо "Rio Tinto”-ийн саналыг хэлэлцэхээ зогсоолоо. Өөрөөр хэлбэл "Turquoise Hill Resources”-ийн 51 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах саналд татгалзсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард "Rio Tinto” компани өөрийн эзэмшлийн бус 51 хувьд ногдох хувьцааг "Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдээс авах саналыг тавьжээ. Нэгж хувьцааг 34 канад доллар буюу тухайн үеийн ханшаас 32 хувиар ахиулсан байна. Хэдий тийм боловч "Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид уг саналыг "Хангалтгүй", "Үнэлгээ хэт бага" гэсэн дүгнэлтийг удаа дараа өгч байсан юм.

Ингэснээр "Turquoise Hill Resources”-ийн Тусгай хороо "Rio Tinto”-ийн тавьсан санал "Turquoise Hill Resources” болон жижиг хувьцаа эзэмшигчдийн "Ашиг сонирхлыг бүрэн хангаагүй", "Үнэлгээ бага" гэсэн үндэслэлээр хэлэлцэхээ зогсоосон байна.

С.Өнөрсайхан | @unursaikhan_sor

Bloomberg Tv

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>