Ерөнхий сайд УИХ-д бүлэггүй болсон АН-тай хамтарч Засгийн газраа эмхлэнэ

315

Ерөнхий сайд УИХ-д бүлэггүй болсон АН-тай хамтарч Засгийн газраа эмхлэнэ

 

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөлийнхөн төрийн ордонд хуралдаж нэгдсэн нэг шийдэлд хүрэхээр асуудлаа хэлэлцэж байна. Тухайлбал, 1.6 жилийн настай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орохоор зүтгэж буй горилогч ҮХЦ-ийн шийдвэр гарахаас урьтаж сайдын марафонд уралдаж эхэлсэн. Үүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайдад горилогчдын нэрсийн цуваа олонд хүрч ард олныг бухимдуулахад хүргэсэн.

 Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиар эмхлэгдсэн байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарын зарим нэг нь үүрэгт ажлаа хангалттай хийж чадахгүй Засгийн тэргүүнийхээ чинхээс олонтаа хонх уяж Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүргэж байсан ч Засгийн тэргүүн өөрөөрөө дэнчин тавьж сайд нараа хамгаалж байсан ч энэ удаад солихоос өөр аргагүйд хүрсэн.

Хэдийгээр МАН-ынхан ҮХЦ-д нөлөөлж өөрсддөө ашигтай шийдвэр гаргуулж шинээр Засгийн газраа давхар дээлтэй сайдуудаар бүрдүүлэхээр болсон ч өмнөх сайдуудаасаа улам дордуулсан хүмүүсийг оруулж ирэх нь гэх шүүмжлэлийг сонсч тэд хуралдсан ч олигтой шийдвэрт хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Арга буюу Засгийн тэргүүн болон МАН-ын УЗ-ийнхөн ХҮН, АН-ыг оролцуулсан Хамтарсан Засгийн байгуулахаар сэтгэл шулуудав бололтой. Хэдийгээр энэхүү сонголт нь улс эх орны эрх ашигт хэрэгтэй ч гэлээ дотооддоо учраа олоогүй УИХ-ыд судалгүй болсон АН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэдэг нь хачирхалтай.

 Дээрх шийдвэрийг ч сайдын суудал горилж буй тэднийг сайдад зүтгүүлж буй МАН-ын фракцын гишүүд нь хүлээж авахгүй гэдгээ Ерөнхий сайдад илгээж МАН-ын УЗ-ийнхөн ч энэ тал дээр хэдэн хэсэг болон хуваагдсан аж.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ ХҮН, АН хоёрыг Засгийн газарт оруулж хамтарсан гэх нэртэй гоё үг хэллэгийг ашиглаж танхимаа бүрдүүлвэл 2024 оны УИХ-ын сонгуульд ард олноос итгэл хүлээх нь бүү хэл улстөрийн тавцангаас үүрд арчигдах аюулыг хүлээнэ.

Тиймээс  МАН-ынхан дангаараа төрийн эрхэнд ноёлж буй бол ямбаа эдэлсэн шигээ ялаа үүрч намынхаа гишүүдээр Засгийн газраа бүрдүүлвэл түүний нэр хүндэд сайн. Ямартай ч одоо хуралдаж буй МАН-ын УЗ-ийн эцсийн шийдвэр хэрхэн гарах бол гэдгийг хүлээх л үлдлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>