Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв
Тухайлбал, гишүүдийг тойрогтоо авдаг төсвийг тэр чигт нь хасчихжээ. Төсөв хэлэлцэж эхлэхэд л хамгийн ихээр мэдрэгдэв. Гишүүд үүнд таагүй байгаагаа илэрхийлж байна. Тэд ирэх 2023 онд мөнгөний эрх мэдэлгүй ажиллахаар болсонд дургүйцэж байгаа бололтой. Харин олон нийт дуртай байна. Шулуухан хэлэхэд УИХ-ын гишүүд төсвийг дэмжих, Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохгүй байх "амлалт"-тайгаар жил бүрийн төсөвт тойрогтоо зарцуулах мөнгө зоолгодог. Тэрийг гишүүн л зарцуулах эрхтэй. Тэгээд "гишүүний мөнгө" хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил гэхэд гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан. Харин 2023 он бол сонгуулийн өмнөх, жинхэнэ "усалгааны жил" юм. Ийм цагт мөнгийг нь хасаж гишүүдийг бухимдуулжээ.
Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм. ....Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм" гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвөө "... Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм" хэмээн дүгнэжээ. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн реформ хийчихэж байгаа аж. Гэхдээ үүнийг нь гишүүд ойлгож баталснаар хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн амбиц одоо л ойлгогдож эхэллээ. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа нь хоорондоо холбогдоод байдаг нь үүний нотолгоо болно. "2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эхний 10 жилийг нь "...Шинэ сэргэлт" хэмээн тодорхойлсон. Тэгээд зургаан зорилт дэвшүүлсэн. Зургаан зорилттойгоо Засгийн газрын бүтцийг уялдуулсан. Тэгээд дараа нь төсвийг "...Шинэ сэргэлт"-тэйгээ уячихаж байна.