Дэлхийд гайхагдах өвийн нэг сүм музей
Дэлхийн хөшөө дурсгалын сангаас яаралтай авран хамгаалах шаардлагатай түүх, соёлын өвийг саяхан шалгаруулсан. Энэхүү 25 бүтээлийн нэг нь Улаанбаатарт байдаг Чойжин ламын сүм музей байлаа. Нийт 22 улсаас санал болгосон 250 объектоос шалгарч тус музейн барилга нь дэлхийд гайхагдах өв болсон юм. Тиймээс энэ сүм музейн тухай зарим сонин баримтыг дэлгэж байна.
XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээлийн нэг нь Чойжин ламын сүм, музей гэдгийг уншигч түмэн гадарлах биз. Гэхдээ энэ сүмийн оршин тогтнож ирсэн түүх хийгээд элдэв сонин сайхныг нь тийм нарийн мэдэхгүй байх л даа.
Бас нэг сонин баримт нь тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд VIII богдоос эхлээд бүгд энэ сүмийн шүтээнд сүсэлдэг байв. Ардын намын анхны долоо энэ сүмийн улаан сахиус бурхны өмнө эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ хэмээн цусан тангараг өргөсөн тухай аман түүх яригддаг.
Үүнд нь Манжийн хаан таашааж "Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэдэг нэр шагнаж Богдын шар ордон Дэчингалавын хийдтэй адил эрх олгожээ. Яг л тэр үеийнхээрээ байгаа энэ сүмийн гол хаалган дээр Манжийн хааны хайрласан "Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэсэн нэрийг Монгол, Түвд, Хятад, Манж хэлээр бичсэн бичээс одоо ч байгаа. Энэ бол түүхийн үнэн гэрч юм.
Сүмийн хашааны гадна талд хийсэн судалгаагаар ямар ч цэвдэг ажиглагддаггүй нь мөн л сонин гэж болно. Сүмийн бүх барилга асар маягийн эргэсэн дээвэртэй, тэр нь шатласан дөрвөн хэсгээс бүрдэнэ. Түүнийг зааглах хамар дээгүүр морь унасан эртний баатар, ан амьтан, араатан жигүүртэн бүгд харагдана. Тэр бүхний төгсгөлд ямар нэг онцгой амьтны дүрс сийлбэрлэгдсэн байдаг нь үлгэр домог, зөн билгэдлийн хэллэг юм.
Нийт 6500 гаруй бүтээлийн дээж энд байсан гэдэг. Тэр дотор IV богдын түвдээс залж авчирсан Ганжуурын 108 боть болон Лхашидын тарни болоод гүн ухаан, анагаах ухааны бүтээлийн цогц 226 боть Данжуур байсан бол одоо тэр бүгд Улсын төв номын санд бий. Мөн Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл дэлхийд хосгүй бурхад энд бүрэн үлдсэн.