Шинэчлэл дутагдсан "Тамхины хяналтын тухай хууль"

371

Шинэчлэл дутагдсан "Тамхины хяналтын тухай хууль"

 

Манай улс 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн баталсан түүхтэй. Үүнээс хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй. Хэрэглэж байгаа бүхэн хуучирдаг, бас улиг болдог шиг хууль ч бас хуучирдаг бас балчирдаг бололтой.
 
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тамхины хяналтын тухай хуулийн хамгийн чухал заалт нь утаат тамхи татахыг хориглосон газруудыг тодорхой зааж өгсөн явдал. Гэтэл хуулиар тамхи татахыг хориглосон аютобусны буудал, тоглоомын талбай, сургуулийн орчин зэрэг эсрэгээрээ тамхины орчин болчихсон байгааг бид харж байна.


 
"Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-аас хийсэн мэдэгдлээр Монгол Улсад одоогоор 750-800 мянган хүн тамхи татдаг. Мөн тамхины хор хөнөөлөөр нас барж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай адил тамхидалтын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж байв.
 
Үүгээр зогсохгүй насанд хүрээгүй хүнд тамхи худалдаалбал өндөр торгууль ноогдуулж, цаашлаад лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байх ёстойг хэлж байсан юм.
 
Зөрчлийн тухай хуулийн 6.3-т "Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг. Энэ хэмжээний торгууль ноогдуулаад нөхцөл байдал сайжирсан тал огт алга.
 
Нэг ёсондоо хариуцлага тооцох хэлбэр чамлалттай байна.
 
Иймд тамхидалтын эсрэг хууль, эрх зүйн орчныг дахин шинэчлэн боловсронгуй болгох шаардлага нэгэнт иржээ.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>