Онигоо

3039

ОнигооГалт тэргэнд сууж яваа эрийн өмнө талд богинохон банзал өмссөн хүүхэн сууж явав. Залуу хэсэг явж байгаад:
-Хүүхээн та наад гуяа юумаар хуччихгүй юу. Тэгвэл танд ч дулаахан, би ч салгалахаа болих байх.

Туулай чоно дээр нэг шил архи барьж ирэв. Найрамдлын бэлэг тэмдэг гэж хоёулаа архиа сайхан хувааж уув. Чоно нэг мэдэхэд тас үсэрчээ. Сэрээд хартал туулай хамаг мөнгийг нь хуу хамаад явчихсан байв.

Чоно туулай уруу утасдаж:
-Чи яагаад мөнгө аваад явчихав аа?
-Авчирсан архиныхаа мөнгийг л авсан даа.
-Хэлээд авахгүй яасан юм бэ?
-Тийм жаахан мөнгөний төлөө таныг сэрээвэл хүндлээгүй хэрэг болох байлгүй.

Эрлэгийн элч Бурхантай уулзаад, гуйж байна гэнэ.
- Хөгшөөн чи манай тамаас сая шинээр орж ирсэн геймэрийг өөр дээрээ авчихаач тэгэх үү?
-Яасан, юу болсон бэ?
-Цаана чинь там гээч зүйл үгүй болох нь. Цаад нөхөр чинь тамд орж ирэнгүүтээ "Хоо саак тоглоом байна" гэж хэлээд миний сэрээг булааж, бүх туслах чөтгөрүүдийг маань алаад, буцалсан давирхайтай бүх тогоог маань хөмөрч хаячихаад одоо тэр хавиар "Дараагийн үе рүү нь яаж орох вэ?" гэж орилж гүйгээд хамаг юм орвонгоор нь эргүүлчихлээ...

Нэг эмгэн дэлгүүрээс 3 хайрцаг муурын хоол авъя гэв.

Худалдагч:
-Би таныг мууртай гэдгийг мэдэхгүй байж ийм олон хоол өгөхгүй ээ, тэгэхээр та муураа авчирч байж ав. Хөөрхий эмгэн муураа авчрав. Маргааш нь нохойн хоол бас л 3 хайрцгийг авъя гэв.

Худалдагч:
-Би таныг нохойтой гэдгийг чинь мэдэхгүй байж ийм олон хайрцаг хоол өгч чадахгүй ээ. Нохойгоо авчирч байж ав. Хөөрхий эмгэн бас л гэр рүүгээ явж нохойгоо авчрав. Гурав дахь өдөр эмгэн худалдагч дээр ирэв:
-Та энэ хайрцаг руу гараа хийгээдэх ээ… Худалдагч хайрцаг руу гараа хийснээ:
-Паа ямар заваан юм энэ чинь баас байна ш дээ.

Эмгэн:
-Би одоо 3 ширхэг 00-ийн цаас авч болох уу?

Биеийн эрхтэнгүүдийн хурал болж байна гэнэ. Хурлыг тархи даргалж удирдав гэнэ.

Тархи:
-Манай эзэн маш туранхай юм. Бид хэт олуулаа тул биенд нь багтахгүй байна нэгийгээ гадагш нь гаргая. Ер нь Уушиг биенээс гар гэтэл
Уушиг:Би байхгүй бол та нар амьсгалж чадахгүй үхнэ, зүрхийг гаргая гэтэл
Зүрх:Үгүй би байхгүй бол та нар тэр доороо үхнэ харин 2 төмсөгийг гаргая гэтэл хажуунаас нь
Шодой босч ирээд, та нарт тэгж энэ хоёр туслахаа дээрэлхүүлэхгүй шүү гэж гэтэл
Тархи: Шодой чи суудаа, чамайг босохоор би юм бодож чадахаа больчоод байна.

Чукча авгайтайгаа Москвад явж байтал авгай нь төөрчихөв. Чукча цагдаагийн газар ирж авгайгаа олж өгөхийг хүсчээ. Цагдаа:
-Авгайнхаа гадаад төрхийг хэл гэхэд чукча ойлгосонгүй. Тэгэхээр нь цагдаа жишээ болгож:
-Манай авгай бол өндөр царайлаг, харин танай авгай гэвэл чукча:
-Манай авгай намхан, тарган гэснээ:
-За за тэрийг, тэр чигээр нь орхичихъё. Явж танай авгайг хайя тэгэх үү?

Вовкагийн харилцах дэвтэр дээр багш нь "Танай хүү байнга охид эргүүлэх гээд байх юм. Би энэ зуршлаас нь салгах гэж их хичээж байна" гэж бичиж явуулав. Ээж нь хариуд нь "Таны мэрийлт үр дүнд хүрэх юм бол, тэр аргаа надад зааж өгөөрэй. Би аав дээр нь хэрэглэе" гэж бичжээ.

Залуу орос дэлгүүрт ороод апельсин авах гэтэл нэрийг нь санадаггүй гэнэ. Тэгээд апельсин руу зааж:
-Как тебя зовут гэвэл, худалдагч:
-Наташа гэв.
-2 кг наташа авъя.

- Чи хүүдээ ямар нэг өгсөн бэ?
- Бумтан.
- Ай. Юун сонин нэр өгдгийн.
- Миний хүүг хараал "Тэр Бумтан иржийн" гээл... Сүртэй байгааз дээ?

Чингис, Гитлер, Сталин гурвыг эрлэгийн элч шүүхээр болжээ. Гитлер, Сталин 2 түрүүлж ороод гуйсаар байгаад арын хаалгадаад диваажин руу явж гэнэ. Тэгээд Чингисийг орж ирэх байх гэтэл байдаггүй. Гайхсан хоёр Чингисийг хайгаад олтол манай хүн хутгаа ирлээд сууж байх юм гэнэ. Гайхсан хоёр чи диваажин руу явахгүй юм уу? Бид хоёр сая зохицуулчихаад ирлээ гэхэд. 
Чингис: Дэлхийн талыг эзэлж болсон юм чинь тамын талыг эзэлж болох байлгүй дээ.

Диваажинд хоёр нөхөр шатар нүүж суув. Гэтэл нэг нь байн байн орж гараад байх юм гэнэ.
-Чи чинь яагаад л орж гараад байна даа?
-Хөгшин чинь сэхээнд байгаа юмаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>