Гангийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ
Мягмар гарагт Энэтхэгийнтөвийн нутгийнЧхаттисгарха мужийн Бхилаи хотдахь төрийн өмчитгангийн үйлдвэрийнхийн хоолойддэлбэрэлт гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 13 хүрсэн байна.
Бхилаи хотнь мужийн нийслэл Райпур хотоос 30 километр зайд оршдог ажээ. "Дэлбэрэлт гарах үед есөн хүн амиа алдсан бөгөөд гэмтэж бэртсэн 14 хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч тэдний хоёр нь тухайн шөнөдөө нас барсан. Үүнээс хойш 24 цагийн дараа дахин хоёр хүн амиа алдлаа” гэж холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Бхилаи гангийн үйлдвэрт дэлбэрэлт гарсан анхны тохиолдол энэ биш бөгөөд 4 жилийн өмнө уг үйлдвэрийн зуухны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 6 ажилчин амиа алдаж байжээ.