АНУ-д цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

204

АНУ-д цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

 

ВАШИНГТОН. /NPR/.
 АНУ-ын томоохон нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 34-т хүрч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. 
 
Цаг агаарын таагүй байдлын улмаас 26-28 хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байв. Хамгийн олон буюу 13 хүн амиа алдсан тохиолдол Нью-Йорк муж улсад бүртгэгджээ. Муж улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баффоло хотод нэг метр гаруй зузаан цас орсон байна. 
 
Цасан шуурга АНУ-Канадын хилийн ойролцоох Их нууруудын бүсээс Мексиктэй залгаа АНУ-ын хилийн дагуух Рио-Гранде мөрөн хүртэл урьд өмнө байгаагүйгээр өргөн уудам газар нутгийг хамарчээ. 
 
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, АНУ-ын хүн амын 60 орчим хувь нь цаг агаарын таагүй байдалтай холбоотой хэд хэдэн зөвлөмж, сэрэмжлүүлэг хүлээн авсан байна". 
 
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ням гарагт 1700 гаруй нислэг цуцлагдсан бол 200 мянга орчим хэрэглэгч халаалт, цахилгаанүй болжээ. Хүйтний эрч чангарч, шугам сүлжээний ачаалал ихсэж байгаа тул цахилгаан, хий, дулаанаа хэмнэхийг эрчим хүчний компаниуд зөвлөж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>