Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ

336

Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ

Энэ сарын 30-нд 15.30 цагт Хан-Уул дүүргийн ..... байранд дөрвөн давхраас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус байрны оршин суугчид дуудлага өгснөөр цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиж ажилласан байна. 

Улмаар хэргийн газар үзлэг явуулахад 35 настай эмэгтэй А нь дөрвөн давхрын цонхоороо унаж амиа алдсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй гурван сарын өмнө амаржсан байна. Ингэхдээ харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлсэн бөгөөд үүнээсээ болж сэтгэл санаагаар унаж, унтаж амарч чадахгүй өдөр бүр нойрны эм уудаг байжээ. Улмаар сэтгэл санааны хямралд орж ийнхүү өндрөөс унаж амиа алдсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>