Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна

254

Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна

 

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн багцын мэдээллээ олон нийтэд ил тод зарласан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд /2022.01.20-2022.12.31-ний өдрийн хооронд/ зээлийн эргэн төлөлтөд гарсан өөрчлөлтийн мэдээллийг компани тус бүрээр танилцуулж байна.

f394c4c26ceb70561427babd8f6de15e Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна

Хөгжлийн банк 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байснаас 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтсаныг 2022 оны 01 сарын 20-ны өдөр олон нийтэд зарлаж байсан.

Өнөөдрийн байдлаар нэг их наяд 80 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнөөс 16 зээлдэгч нь зээлээ бүрэн төлж хаасан. Тодруулбал, Шинэ он гарахын өмнөхөн ТОСК ТӨҮГ-аас “Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээлийн төлбөр болох 185.6 тэрбум, “Нью яармаг хаусинг прожект”-ын 85.8 тэрбум төгрөг төлөгдөж хаагдсан. Зээлийн эргэн төлөлтийн бэлэн мөнгөөр, үнэт цаасаар, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр зэрэг төрлөөр төлүүлж байна.

Улмаар банк 52 зээлдэгчийн 2.6 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Бүрэн төлөгдөж зээлээ хаасан компаниудын мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

05c43a6bc1deaec46ba7af4a2ed4c182 Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>