С.Эрдэнэ "шок"-нд орсон бол Х.Баттулга Л.Гантөмөртэй хамтарна гэжээ
Гэвч Улсын Дээд Шүүх 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, түүнийг улсын бүртгэлд бүртгэх гэж байгаа тухай мэдээлэл Халтмаагийн Баттулга, Содномзундуйн Эрдэнэ нарт ирлээ.
Үүнтэй зэрэгцэн, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Б.Гарамгайбаатар, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй АН-ын гишүүд мэдээлэл хийн, АН эргэлзээгүйгээр нэг даргатай болсон, тэр нь Лувсаннямын Гантөмөр болохыг зарлах нь тэр ээ.
Энэ бүхний ард юу болов?