Тойрон хүрээлэгчдийнх нь дийлэнхи С.Эрдэнийг орхиж байна
Өчигдөр Улсын Дээд Шүүх албан ёсоор мэдэгдэл хийн, "Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаатай холбоотойгоор тодорхой улс төрийн намын үүсгэн байгуулагч, сонирхогч бусад этгээдүүд өөрийн хүссэн шийдвэрээ Улсын дээд шүүхээр гаргуулах зорилгоор олон нийтийг турхирах, тус шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийж, “шүүгчдийг олноороо гэмт хэрэгт холбогдсон” мэтээр үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан удаа дараа тарааж байна. Тухайлбал, Иргэдийн оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын дарга, мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ нар ийм агуулгатай мэдээлэл хийж байгаа нь төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан “төрийн түшээд”-ийн хувьд ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчдийн талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх, хууль ёсны шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн үр нөлөөг бууруулах, төрийн үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирсан шинжтэй явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно.
Товчхондоо бол МАН-ынхан С.Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль, УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд ашиглаад дууссан тул одоо ийн хаяж байгаа нь маш тодорхой болж байна.