2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь таргалалттай, илүүдэл жинтэй болно

403

2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь таргалалттай, илүүдэл жинтэй болно

 

Хэрэв арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь таргалалттай, илүүдэл жинтэй болно гэж Дэлхийн таргалалтын холбооноос анхааруулжээ. Дөрвөн тэрбум гаруй хүн өртөхөөр байгаа бөгөөд хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл ажиглагдахаар байгаа аж.  Уг тайланд таргалалтын зардал 2035 он гэхэд жил бүр дөрвөн тэрбум ам.доллар буюу 3.3 тэрбум фунт стерлингээс давна гэж таамаглаж байна. Тус тайланд хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын түвшин нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд охид, хөвгүүдийн дунд таргалалтын түвшин 2020 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Холбооны ерөнхийлөгч, профессор Луиза Баур

"Дэлхийн улс орнуудын засгийн газар, бодлого боловсруулагчид эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зардлыг залуу хойч үедээ шилжүүлэхээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй"  гэжээ. Дэлхийн хэмжээнд таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Азийн бага эсвэл дундаас доош орлоготой улсууд аж. Судалгааны үр дүнд дэлхий даяар таргалалтын түвшин нэмэгдэх нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэх болно гэж тооцоолжээ. Уг тайланд нийтлэгдсэн мэдээллийг ирэх даваа гарагт НҮБ-д танилцуулах аж. Таргалалт гэдэг нь биеийн өөхний илүүдэлтэй хүнийг тодорхойлох анагаах ухааны нэр томъёо юм. Тайлан нь биеийн жингийн индексийг (BMI) ашиглан дүгнэлтээ хийдэг. BMI-ийг насанд хүрсэн хүний ​​биеийн жинг өндрийн квадратад хуваах замаар тооцдог.

https://www.bbc.com/news/world-64831848

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>