Л.Оюун-Эрдэнэ: Нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй

270

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй

 

УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холболгдож яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байдаг. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын экспортын 93 хувь нь нүүрс, зэс дээр тогтож байдаг. Нүүрс, зэс гэсэн бүлэглэлтэй болсон байна. Бүгдийн банкаар дамжуулж улстөрийг барьцаалах гэсэн болсон байна, нууц биш. Ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг болсон байна. Цаашаа явья гэвэл нүүрс дагасан мафийг ил болгохоос өөр аргагүй. Ингэж байж л цэгцэлнэ. Ойрын ирээдүйд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярих хүнд. Нөхцөл байдлыг өөрчилнө л гэж байгаа юм. Энд МАН, АН хэн байх нь огт хамаагүй. Т.Аюурсайхан сайдын хувьд яллагдагчаар татагдсан. Өөрөө орж ирж уулзсан, ажлаа өгөөд шалгуулахаа хэлсэн. Би сайд нартаа хэлсэн, ямар нэгэн хэрэгт холбогдох юм бол ажлаа өгөөд шалгуул гэж. Аалзны тор шиг хэрсэн авлигачдын торыг тасалж байж л эрх зүйт төрийн талаар ярих боломжтой болно" гэлээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>