76 даргаас 152 төлөөлөгч рүү…
Сүүлийн 20 жилийн УИХ бол хурдан морины эздийн төлөөлөл. Хулгайн мөнгөө угааж морины жүчээ болгодог хүмүүс. Хэрэглээгээр нь хэн болохыг нь таних хамгийн амархан. 9911…, Lexus, G-class, Burberry, LV, Hugo boss… Ард түмний төлөөлөл мөн үү?!
Хамгийн гол нь 4 кноптой байхад Байнгын хороог, 20 карттай байхад УИХ-ын шийдвэрийг захиалдаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр төрийн ордон тойрсон өндөр барилга дотор хэдхэн банкны эзэн Монголын хувь заяаг шийддэг олигархуудын хаанчлал зогсоно. Монголын сонгуульд аль нэг нам биш 30 гэр бүл тасралтгүй ялж эрх барьдгаас үүдэлтэй авлигын ноёрхолд цэг тавих боломж юм.
Үндсэн хууль хэдэн ч удаа өөрчилж болдог баримт бичиг. Герман дэлхийн 2 дугаар дайны үнс нурман дундаас өндийн босохдоо Үндсэн хуулиндаа 59 удаа гар хүрсэн. Герман чанар ингэж бүрджээ.