СОНИН ХАЧИН: Шанхайн цамхаг

253

СОНИН ХАЧИН: Шанхайн цамхаг

  

Шанхай цамхаг Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрладаг. Барилгын өндөр нь 632 метр. Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог. 

Барилга нь ихэвчлэн оффисын зориулалттай бол мөн зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа зэрэг хэлбэрээр ашиглагддаг байна. Шанхай хотын ажиглалтын танхим нь Шанхайн цамхгийн 118 давхарт байрладаг бөгөөд өндөр нь 546 метр, 1300 метр квадрат талбайтай.

Шанхайн цамхагт гарснаар Шанхай хотыг бүхэлд нь буюу хотын үзэсгэлэнт газруудыг 360 градусаар харах боломжтой. Мөн тус барилга нь иргэдийн соёлын амьдралыг баяжуулахын тулд номын дэлгүүр, музейг байгуулжээ. Дүөюнь номын дэлгүүр нь Шанхайн цамхгийн 52 давхарт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүр төдийгүй ном унших, урлагийн үзэсгэлэн гаргах, брэнд соёлын бүтээл, нийгмийн амралт зугаалга зэрэг функциональ хэсгүүдээс бүрддэг. Энэ нь Шанхай хотын олон нийтийн соёлын чухал газар юм. Гуаньфү музей нь 37 давхарт байрлах ба шаазан танхим, алтан эдлэлийн танхим, хөшөөний танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимтай.

Зочдод төрөл бүрийн цуглуулгуудаар дамжуулан Хятад үндэстний шаазан эдлэлийн түүх, алтан эдлэлийн с6оёл, уран баримал, уран зургийн ур чадварын талаар ойлгуулах боломжтой.

 

Шанхай хотын хот төлөвлөлтийн газар 

Open photo

Шанхай хотын хот тохижилтын үзэсгэлэнгийн ордон Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон нь Шанхай хотын хот төлөвлөлтийн хөгжил, хотын дүр төрхийг харуулах чухал цонх төдийгүй "Хотын цох” хэмээн нэрлэгджээ. Энэхүү ордон нь Оршил хэсэг, Хүмүүнлэг хот, Инновац хот, Эко хот хэмээн 4 үзэсгэлэнгийн танхимтай. Оршил танхим нь Шанхай хотын 1931 оноос 2017 он хүртлэх хотын төлөвлөлтийг танилцуулжээ. "Хүмүүнлэг хот” танхимд Шанхайн улаан соёл, Жяннаны соёл зэргийг танилцуулжээ. "Инновац хот” танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал үр бүтээлийг танилцуулж, "Эко хот” танхимд 2000-20000 жилийн өмнөх Хөхмөрний соёлын улирал хувьслыг танилцуулжээ. 4. Үличяо гудамж Үличяо гудамж нь Хуанпү дүүргийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 3.09 хавтгай дөрвөлжин км талбайтай. Бүртгэлтэй нийт хүн ам 67 гаруй мянга. Сүүлийн жилүүдэд Үличяо гудамж хог хаягдлыг ангилах, лифт суурилуулах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж, хуучин хорооллын иргэдийн амьдралын чанарыг үр дүнтэй сайжруулж байна. 2018 онд Үличяо гудамжны Гүнфан хороолол анх удаа Хуанпү дүүргийн олон давхар орон сууцны цахилгаан шат суурилуулах ажлыг хэрэгжүүлжээ.

 

Угсралтын ажлын гол холбооснууд болон хүндрэлтэй асуудлуудад анхаарлаа хандуулж, Гүнфан хорооллын амжилттай туршлагыг нэгтгэн дүгнээд Олон нийтийн дүүргийн намын Барилгын үйлчилгээний төв нь Орон сууцны хороо, Эзэмшигчийн хороотой хамтран "Хуучин орон сууцны хороололд цахилгаан шат суурилуулах туршлагын гарын авлагыг" эмхэтгэн гаргажээ. Өөрөөр хэлбэл лифт суурилуулахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ажлын явц, лифт сонгох туршлага зэргийг харж, лифт суурилуулах "Үличяо загвар"-ыг бий болгосноор олон нийгэмлэгийг цахилгаан шат суурилуулах багт нэгдэхэд хүргэдэг. "Хог ангилах шинэ моод"-ыг хэрэгжүүлэх явцад Үличяао гудамж гуравдагч этгээдийн нийгмийн байгууллагуудыг нэвтрүүлж, "Дөрвөн навчит хошоонгор" нэртэй гудамжны хог ангилах сайн дурын үйлчилгээний баг байгуулагдаж, хог хаягдлыг ангилан ялгах аргыг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлыг эрдэнэ болгох "ногоон анги" зэрэг байгаль орчныг хамгаалах ажлыг долоо хоног бүр тогтмол хийх болжээ. Мөн дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн шилжүүлэх станцын барилгын ажлыг хурдасгаж, Үличяо гудамжинд байрлах дахин боловсруулах бүтээгдэхүүн шилжүүлэх станц нь жин хэтжүүр, дахин ашиглах боломжтой төмрийн хаягдал, хаягдал хувцас, хаягдал цаас, хаягдал хуванцар зэргийг хадгалах, устгах төхөөрөмж, түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжөөр тоноглосон төдийгүй хяналтын систем, 24 цагийн зориулалтын удирдлагыг хэрэгжүүлэн, орон нутгийн нөхцөлд тааруулан өрөөнүүдийг үнэргүйжүүлэх шинэ аргыг туршихаар технологи судлах ХК-д даатгав.

Open photo

 

- Шанхайн Ши Шян И Шян AI ресторан 2013 оны эхээр байгуулагдсан Шанхайн Ши Шян И Шян цахим худалдааны ХХК(Sнаngнаi Хi Хiаng Үi Еnjоу Е - Соммеrсе Liмiтеd)нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан хятад хоолны үйлдвэрлэлийг стандартын дагуу хийхэд зориулагдсан компани юм. Уг компани хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платформд оруулж, зуушийн орц бэлтгэх, хутгах, чанаж шарах зэрэг хоол хийх бүх үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж, 3-5 минутанд хийж, болгох боломжтой юм. Уламжлалт халуун зууш хийх машинуудаас ялгаатай нь Шишянгийн хоол хийх автомат систем нь хэдхэн тогтсон хоолыг хийх биш харин том дата платформоор орж ирсэн мэдээллүүдийн дагуу олон янзын хоол бэлдэж чадах бөгөөд нэг хоолыг өөр өөр амтаар хийж чадна. Түүнчлэн том хэмжээний үйлдвэрлэлд хүрч, зоогийн газар, ресторан, зөөврийн хоолны лангуу зэрэг олон хэрэглээний нөхцөл байдлыг хангах боломжтой.

Open photo

Энэхүү машин нь хоол хийхэд илүү стандарттай, эрүүл ахуйн шаардлага хангаж, мөн хятад хоолны стандартын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлсэн байна. Энэ нь хоолны жинхэнэ амтыг баталгаажуулаад зогсохгүй хэрэглэгчдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан явдал болжээ. Одоогийн байдлаар Шишян компани нийт 4 дижитал өглөөний цайны газар ажиллуулаад байна. 2021 онд Хунчао гудамжны дэмжлэгтэйгээр уг дүүрэгт Хятадын анхны АI оюунлаг зоогийн газар болох Хунчао гудамжны АI зоогийн газар албан ёсоор ашиглалтад оржээ. Үүний зэрэгцээ зоогийн газрын гадна ухаалаг зуушийн машинууд байрлуулж, хотын иргэдийн хувийн хэрэгцээнд зориулан дижитал RМВ тооцоо, ахмадуудад зориулсан хямдрал зарлах зэрэг тав тухтай үйлчилгээ үзүүлж байна. 2022 онд Шяши АI хоолны газар, жижиг Q зоогийн өрөө, АI Sмаrт Nооdlе зэрэг ухаалаг зоогийн газрууд худалдааны байруудад орж, бүс нутгийн хоолны үйлчилгээний түвшин, хамрах хүрээг тэлсэн байна. Шишянгийн цахим платформ нь хэрэглэгчдэд "робот тогооч”-ийн хийсэн хятад хоолыг худалдан авах тав тухыг хангаж байна. Хэрэглэгчид гар утас эсвэл дэлгүүрийн ухаалаг дэлгэц дээр захиалга өгч, "нүүрээ уншуулж" хоолоо авах буюу хоол хүргэлтээр өөрийн захиалсан хоолоо авах боломжтой. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажилчдын хоолонд орох асуудлыг шийдвэрлэхийн тулд онцгой дансаар дамжуулан байгууллагын хоолны үйлчилгээг мөн нэвтрүүлжээ.

 

 

- Гүбэй хотын иргэдийн төв Гүбэй хотын иргэдийн төв нь нийт 2500 гаруй тэгш дөрвөлжин метр талбай бүхий 3 давхар барилга бөгөөд амьдралын үйлчилгээ, соёлын солилцоо, Нийгэм дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэгтгэсэн Гүбэй нийгэм дүүргийн нийтийн үйлчилгээний газар юм. Гүбэй нийгэм дүүрэг нь олон улсын хэмжээнд алдартай Шанхай хотын анхны олон улсын нийгэм дүүрэг бөгөөд Шанхай дахь гадаадын иргэдийн хамгийн өндөр нягтралтай орон сууцны бүс юм. Тус нийгэм дүүрэгт дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 33 мянга гаруй хүн ам амьдардаг бөгөөд үүнээс 51 хувийг гадаадын иргэд эзэлдэг байна. Гадаадын иргэд төрийн ажлыг зохицуулахад хялбар болгох үүднээс Гүбэй хотын иргэний төв нь "Гадаадын иргэдийн ажил хөдөлмөр-оршин суух" үйлчилгээний тусгай цонхыг нээлээ.

 

Тус цонх нь гадаадын иргэдэд түр хугацаагаар байрлах байрны бүртгэл, хилээр нэвтрэх бодлогын зөвлөл, нийгэм дүүргийн асуудлыг шийдэх, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Хятад улсад ажиллах гадаадын иргэдийн ажлын зөвшөөрөл зэрэг 30 төрлийн ажил хүлээн авах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хэрэв тухайн хүн А хэлбэрийн ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөлийг хангасан тохиолдолд "Ажлын зөвшөөрөл", "Оршин суух зөвшөөрөл" авах хүсэлт гаргахад ердөө нэг долоо хоног л шаардагдана. Түүнээс гадна Гүбэй хотын иргэний төв нь "Нэг цэгээс бүх ажлыг шийдэх" болон өндөр настнуудад зориулсан хоол зэрэг уламжлалт үйлчилгээний үндсэн дээр Хятад, гадаадын соёлыг нэгтгэхийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлжээ.

 

- Шижин Шинжлэх ухаан технологи Шанхайн Шижин мэдээлэл, Шинжлэх ухаантехнологийн ХХК нь 2015 онд байгуулагдсан. Хятадад хөгжлийн бүрэн чадамжтай цөөн тооны хиймэл оюун ухааны компаниудын нэг бөгөөд хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж, дэлхийн ухаалаг үйлчилгээний салбарт анхдагч болохоор хичээж байгаа юм. Өөрөө боловсруулсан хиймэл оюун ухааны үндсэн алгоритм, чип дээр тулгуурлан Шижин технологи нь хэрэглэгчдэд "уламжлалт үүлэн тооцооллын төв хэсэг, үүлэн тооцооллын эргэн тойрон, терминал төхөөрөмжийн нэгдсэн хамтын ажиллагаа"-ны ерөнхий шийдлийг хэрэгжүүлэхэд тусалдаг бөгөөд хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюун ухаан, дижитал платформыг бий болгодог. Хиймэл оюун ухааны суурин дээр үндэслэн Шижин технологи нь логистикийн хэрэглэгчдэд хөндлөн тээврийн хамгийн чухал холбоосыг даван туулахад нь туслахын тулд аажмаар жолоочгүй ачааны бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дэлхийн хамгийн анхны жолоочгүй автомашиныг арилжааны салбарт ашигласан багуудын нэг болжээ.

 

Тэр цагаас хойш тус компани "кабингүй, цэвэр цахилгаан" жолоочгүй шинэ эрчим хүчний хүнд даацын ачааны Q-Truck машиныг бие даан бүтээсэн. Энэ нь арилжааны үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн дэлхийн анхны бие даасан жолоочгүй автомашины төсөл юм. Одоо Тайланд дахь Лайм Чабан \LАЕМ СНАВАNG\ хөлөг онгоцны зогсоол, Шведийн СТN хөлөг онгоцны зогсоол, СОSСО SНIРРING Абу Даби Халифа II шатны хөлөг онгоцны зогсоол ба Шиньжян олон улсын хуурай боомт зэрэг нь арилжааны үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь "Бүс ба зам”-ын цэг болох Хятад, Зүүн Өмнөд Ази, Умард Европ, Ойрхи Дорнод бүс нутгийн улсуудыг хамарсан байна.

 

- Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс Юй Юань нь Шанхай хотын хуучин хотын зүүн хойд хэсэгт байрладаг алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн юм. Хятадын тулгуур соёлын эд зүйлсийг хамгаалах нэгж, үндэсний 4А зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэнт бүс билээ. Юй Юань нь Мин гүрний үеийн айлын цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд энэ цэцэрлэгт хүрээлэн 400 гаруй жилийн түүхтэй ажээ. Цэцэрлэгт хүрээлэн маш гайхамшигтай, үзэсгэлэнт байгальтай. Шанхайн Шаодао нийгэмлэгийн бослогын төв "Дянь Чүньтан" зэрэг түүхэн газрууд энд байрладаг. Өнөөдрийн Юй Юань цэцэрлэг нь 30 гаруй мү газрыг хамрах ба асар, уул хад, ногоон мод жигдэрсэн нам гүм, гайхамшигтай, үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Мөн Мин, Чин гүрний үеийн Жяннань цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурын уран сайхны хэв маягийг харуулж чадсан үзэсгэлэнт бүс юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>