Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан дүр төрх

257

 

Дэлхийн байгаль орчны өдөр

 

1. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол өргөн уудам бэлчээрт нийт 286 сая мү өвс тарьж, улсдаа нэгдүгээрт жагсжээ. Өвөр Монголын тал нутаг олон хүний амьдрахад таатай орон болжээ.

2. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол Хянган ойд 122 сая мү мод тарьж, улсдаа нэгдүгээрт орж, бүхэл бүтэн улсын ард түмэнд зориулсан супер "нүүрстөрөгчийн усан сан" ба цэвэр "хүчилтөрөгчийн бааз"-ыг бий болгожээ.

3. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол жилд дунджаар 12 сая гаруй мү цөлжилтийг хянаж, улсдаа нэгдүгээрт жагссан байна. Бээжин Тяньжиний "элс шуурганы эх үүсвэр" нь цэцэрлэгт хүрээлэн болж хувирав.

4. 2022 оны эцэс гэхэд Өвөр Монгол 12 сая 947 мянган га талбай бүхий 216 дархан цаазат газартай болж, үүний дотроос үндэсний дархан цаазат 29 газар, ӨЗО-ы зэрэглэлийн дархан цаазат 64 газартай болж, олон төрөл зүйл өсөн нэмэгдэх боломжтой болжээ.

5. 2021 онд гаргасан "Үндэсний гол хамгаалалттай зэрлэг ургамал"-ын жагсаалтад дурдсанаар Өвөр Монголд гол хамгаалалттай 47 төрлийн ургамал байгаагаас элбэнх замаг, үсэрхэг ногоо гэх I зэрэглэлийн хоёр төрлийн ургамал, II зэрэглэлийн 45 төрлийн ургамал байгаа нь биологийн олон янз байдлыг хамгаалахад их дэвшилт гаргав.

6. 2022 онд Өвөр Монголын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо 92.9 хувьд хүрэв. Нарийн тоосонцрын (РМ2.5) дундаж агууламж нэг шоо метрт 22 микрограмм байсан нь өмнөх оныхоос 4.3 хувиар буурсан байна.

7. 2022 онд ӨМӨЗО-ы Шар мөрний сав газрын улсын шалгалтын хэсгийн өндөр чанарын усны эзлэх хувь 74.3 хувьд хүрч, үндсэн урсгалын 9 улсын шалгалтын хэсгийн усны чанар бүгд II зэрэгтэй болж, усны экологийн орчин илүү сайжрав.

8. Өвөр Монголын газар нутгийн 50 гаруй хувь нь экологийн хамгаалалтын улаан шугамд багтаж, бэлчээрийн ой нь экологийн чухал үүрэг бүхий бүс нутаг болсон бөгөөд уул уурхайн шинэ бүтээн байгуулалт, салхины эрчим хүч, гэрэл цахилгаан эрчим хүчний төслүүдийг дахин хэрэгжүүлээгүй, байгалийн нөөц газарт уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн олборлолт, хайгуулын бүх үйл ажиллагааг зогсоож, хүн ба байгалийн эв найрамтдалтай зэрэгцэн орших орчин үеийн хөгжлийг дэмжих бат бөх суурийг тавив.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Ардын Сайт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>