“Дүнжингарав-2015” уралдаан хойшлов
Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Дүнжингарав-2015" хурдан морин уралдааныг шинийн 8-н болтол хойшлуулах шийдвэр гарчээ.
Цаг агаарын байдлаас шалтгаалан нийслэлээс зүүн болон баруун аймгууд руу зорчих замыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Шинийн 4-нд буюу маргааш Хүй долоон худагт болох байсан тус уралдаан ийнхүү хойшилжээ.