АН-ын нэр дэвшигч О.Алтангэрэлийн төгсөлтийнхний уулзалт архидалт болж хувирснаар ухуулагч нь нас баржээ

546

УИХ-ын сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байсан иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Цагдаагийн албаны эх сурвалжийн мэдээлснээр хэрэг явдал энэ сарын 16-17-нд шилжих шөнө болсон байна. Энэ талаарх дуудлага мэдээллийг Хужирт сумын их эмч Б.Алтанзул 08:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын цагдаагийн хэлтсийн 102 дугаарын утсанд өгчээ. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тухайн иргэн энгэр рүүгээ бөөлжсөн байдалтай байсан аж.

Амь хохирогч нь СЕХ-ны албан ёсны бүртгэлд нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагч гэх бүртгэлтэй бөгөөд түүний эхнэр Ц.Б нь тухайн бүсэд АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлтэй аравдугаар ангийг 1998 онд хамт төгссөн нэгэн аж. Улмаар, Ц.Б нь 1998 оны төгсөгчдөө уриалан энэ сарын 15-ны өдөр цуглацгааж УИХ-ын сонгуулийн I тойрог, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас нэр дэвшигч О.Алтангэрэлийг дэмжих уулзалтыг зохион байгуулсан байна. Тухайн уулзалтаар 1998 оны төгсөгчдөөрөө нэгдэн О.Алтангэрэлээ дэмжин, хандив мөнгө цуглуулах талаар ч ярилцсан аж.
Ийнхүү сонгуулийн ажилтай холбоотойгоор цугларсан нэг төгсөлтийнхөн жуулчны баазад цугларсан нь архидалт болон хувирснаар хүний амь хохироход хүргэжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч тухайн уулзалтад эхнэрийн хамт оролцож, оройжин шөнөжин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэх. Ямартаа ч АН-ын нэр дэвшигч О.Алтангэрэлийн төгсөлтийнхний уулзалт архидалт болж хувирснаар ухуулагч нь нас барсан бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>